Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өмнөговь аймгийн бөхчүүд тогтмол цалинтай болно

Мөн цаашид аймгийнхаа бөхчүүдийн чансаа, амжилтыг ахиулах, бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг сайжруулахаар ажиллах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн бөхчүүд тогтмол цалинтай болно
Өмнөговь аймгийн бөхчүүд тогтмол цалинтай болно. Зураг: МҮОНРТ

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг зургаан компани үндэсний бөх болон чөлөөт бөхийн зургаан тамирчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогтмол цалинжуулж, бэлтгэл сургуулилтаа хийхэд нь хамтран ажиллахаар болов.

Мөн цаашид аймгийнхаа бөхчүүдийн чансаа, амжилтыг ахиулах, бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг сайжруулахаар ажиллах гэнэ.

Үүнээс гадна Өмнөговь аймгаас улс аймгийн цолтой бөхчүүдийг олноор төрөн гаргах, бөхийн спортыг бодлогоор дэмжих зорилгоор энэ онд 55 сая төгрөгийн санхүүжилтийг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгажээ.

Хуваалцах