Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн малчид БНСУ-д аялна

Хоёр өдрийн турш Өмнөговь аймгийн 15 сумын малчид, иргэдийн төлөөлөл багтсан 200 гаруй хүн зөвлөлдөж, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн холбогдох байгууллагад зөвлөмж гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн малчид БНСУ-д аялна
Өмнөговь аймгийн малчид БНСУ-д аялна. Зураг: МҮОНРТ

Хоёр өдрийн турш Өмнөговь аймгийн 15 сумын малчид, иргэдийн төлөөлөл багтсан 200 гаруй хүн зөвлөлдөж, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн холбогдох байгууллагад зөвлөмж гаргажээ.

Засгийн газар, орон нутгийн удирдлага, малчдын түвшинд анхаарах хэд хэдэн асуудлыг хөндсөн байна. Тодруулбал:
-Сургуулийн сурагчдын амралтыг цэгцлэх, нэг дор амраадаг болох
-Хүүхдүүд 6 настай ЕБС-д суралцах болсонтой холбогдуулан дотуур байранд байрны багшаас гадна зөвлөх, туслах багшийг нэмж ажиллуулах
-Вакцины үйлдвэрийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэсэн вакцин хэрэглэх
-Түүхий эдийн урамшууллын журамд өөрчлөлт оруулах
-Малын үүлдэр угсааг сайжруулах замаар үр ашгийг сайжруулах
Орон нутагт үйлдвэр байгуулах
-Биржийн арилжааг орон нутагт хөгжүүлэх
-Малчдыг бүлэг хоршооны зохион байгуулалтад оруулах
-Малчдын өргөөтэй болох сургалт зөвлөгөөнд идэвхитэй хамрагдах
-Бэлчээрийн даац, орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр омгийн мал сүргийг өсгөх зэрэгт зөвлөгөөнд оролцогчид санал нэгджээ.

Энэ үеэр мал сүргээ таван төрлөөр нь өсгөж яваа малчид, иргэд төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медалиар шагнуулсан байна. Мөн 15 сумын малчдын төлөөлөлд Солонгос улсад аялах эрхийн бичгийг гардуулжээ.

Хуваалцах