Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговьчууд үйлдвэрлэл эрхэлж эхэллээ

Монголын үндэсний хувцас дээл хантааз, хурган дээл, нэхий дээл том жижиг их бага гэлтгүй сум орон нутаг иргэд үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагааг өргөжүүлдэг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговьчууд үйлдвэрлэл эрхэлж эхэллээ
Өмнөговьчууд үйлдвэрлэл эрхэлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговьчууд сумандаа үйлдвэрлэл эрхлэн сайхан амьдарч байна. Иргэд “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэн өрхийн орлогоо нэмэгдүүлжээ.

Арьс шир, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрийгөө төдийгүй бусдыг ажлын байртай.

Аймаг, сумаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж санхүүжилтийн эх үүсвэртэй болсноор тоног төхөөрөмжөө сайжруулан сумандаа өрхийн үйлдэрлэлээ хөгжүүлэн сайхан амьдарч байна.

Монголын үндэсний хувцас дээл хантааз, хурган дээл, нэхий дээл том жижиг их бага гэлтгүй сум орон нутаг иргэд үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагааг өргөжүүлдэг.

Сумандаа үйлдвэрлэлээ хөгжүүлснээр захиалагч үйлчлүүлэгчид заавал аймгийн төв явахгүй цаг хугацаа эдийн засгаа хэмнэж байна. Нөгөөтэйгүүр төвлөрлийг сааруулж сумандаа үйлдвэрлэлээ хөгжүүлэн өрхийн орлогоо нэмэгдүүлж сайхан амьдрах нөхцөл боломжийг бий болгосожээ.

Мөн сум сууринд сургууль цэцэрлэгийн хүүхдээ хараад сууж буй ээжүүдийг байнгын орлого ажилтай байлгах зорилгоор Сэврэй сумын иргэн Бямбадэлгэр сумандаа арьс, эсгий урлалын цехийг байгуулсан байна.

“Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн төсөлд хамрагдаж санхүүжилтээ авсан бөгөөд эхний ээлжинд Сэврэй сумаасаа 20 иргэнийг оёдол үйлдвэрлэлийн сургалтад хамруулсан байна.

Сургалтад хамрагдсан иргэдийн 12, 13 нь оёдлын цехдээ тогтмол ажиллаж эсгий бойтог, эсгий углааш, улавч, түлхүүрийн оосор хийж өрхийн орлогоо сайжруулан сумандаа сайхан амьдарч байна.

Хуваалцах