Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өмнөговьд ирэх амралтын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан болно

Өмнөговь аймгийн бөхчүүд улсын начин Баатарын Сумъяагийн удирдлага дор нэгдсэн бэлтгэл хийж, ялангуяа сумын цолтон залуу бөхчүүд урамтай барилдааныг үзүүлж байгаа билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговьд ирэх амралтын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан болно
Өмнөговьд ирэх амралтын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад ирэх амралтын өдрүүдэд томоохон хоёр барилдаан болно.

Тодруулбал арваннэгдүгээр сарын 16-нд Хүрмэн сумын харьяат, Монгол Улсын начин Балын Шоовдорын нэрэмжит бөхийн барилдаан болох бол маргааш нь Бүгд найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 94 жилийн ойн хүчит бөхийн барилдаантай юм.

Өмнөговь аймгийн бөхчүүд улсын начин Баатарын Сумъяагийн удирдлага дор нэгдсэн бэлтгэл хийж, ялангуяа сумын цолтон залуу бөхчүүд урамтай барилдааныг үзүүлж байгаа билээ.

“Говийн хүчтэн” дэвжээнийхэн сар бүр үндэсний бөхийн барилдааныг Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж байна.

Б.Шоовдор 1976 онд улсын начин цол хүртсэнээс 42 жилийн дараа түүний отгон хүү Дарханбат нь өнөө жилийн төрийн их баяр наадамд улсын начин цол хүртсэн билээ.

Хуваалцах