Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговьд хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчлах өдөрлөг боллоо

Хэрэглэгчид хоол үйлдвэрлэх газар, барилгын материалын худалдаа, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад хяналтаа сайжруулж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэйг онцолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговьд хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчлах өдөрлөг боллоо
Өмнөговьд хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчлах өдөрлөг боллоо. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Өмнөговь аймагт хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд аливаа худалдан авалт хийхэд өөрийгөө эрсдлээс хамгаалах заавар зөвлөгөөг өгчээ.

Улсын хэмжээнд 64 мянга гаруй аж ахуй нэгж, үйлдвэр үйлчилгээ явуулж иргэдэд үйлчилж байна. Гэтэл аюулгүй байдлыг хангах улсын байцаагчид 1500 байдаг гэнэ. Энэ нь иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хяналтаа сайжруулах хэрэгтэйг анхааруулж байгаа хэрэг юм. Тиймээс МХЕГ-аас хэрэглэгчийн хяналтын хуудсыг нэвтрүүлж, хэрэглэгчдийн хяналтыг сайжруулах өдөрлөгийг Өмнөговьд зохион байгууллаа.

Хэрэглэгчид хоол үйлдвэрлэх газар, барилгын материалын худалдаа, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад хяналтаа сайжруулж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэйг онцолж байна.

Түүчнлэн хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах өдөрлөгт албан байгууллагууд идэвхи санаачилгатай оролцож иргэдэд өөрсдийн хариуцсан салбараар үйлчилгээ үзүүлсэн байна.

Хуваалцах