Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн Мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ

Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн Мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн Мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ
Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн Мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн Мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр заасан.

Энэ дагуу улс төрийн 27 нам, 2 эвсэл Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуульд заасан хугацаанд нь Үндэсний адуитын газарт хүлээлгэн өгсөн юм. Тус байгууллага урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, эдийн засгийн тооцоолол дахин хийлгэхээр нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь өчигдөр буцаажээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Загджавын яриаг сонсгоё.

Mongolian National Radio · УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ

Харин бие даан нэр дэвшигчдийн хувьд ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргэх юм.

Хуваалцах