Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадам буриад сурын харваагаар үргэлжилнэ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Сурын талбайд Буриад сурын харваагаар үргэлжилж байна. Жил бүрийн наадмын өвөрмөгц төрлийн нэг Буриад сур харвааны талаар товчхон өгүүлсү.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадам буриад сурын харваагаар үргэлжилнэ
Үндэсний их баяр наадам буриад сурын харваагаар үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам өчигдөр Сурын талбайд Урианхай сурын харваагаар эхэлж, цэц мэргэдээ тодруулсан. Харин өнөөдөр Буриад сурын харваагаар үргэлжилнэ. Жил бүрийн наадмын өвөрмөгц төрлийн нэг Буриад сур харвааны талаар товчхон өгүүлсү.

Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг.

Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.

Хуваалцах