Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ
Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

Энэ жилийн наадамд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглоно. Бөхчүүд долоодугаар сарын 9-ний 18.00 цаг хүртэл бүртгэл хийлгэж баталгаажуулах ёстойг зохион байгуулах хорооноос анхааруулсан байна.

Мөн Үндэсний их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл маргааш Монголын хүүхдийн ордонд эхэлнэ.

Бүртгэлийг хоёр өдөр зохион байгуулна.

Хуваалцах