Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмыг "Увертюра" хамтлаг нээнэ

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурьвиж, дуунд дуртай Монгол түмэндээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барьсаар ирсэн "Увертюра" хамтлагийнхан Үндэсний их баяр наадмын нээлтийг гурав дахь удаагаа нээх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмыг "Увертюра" хамтлаг нээнэ
Үндэсний их баяр наадмыг "Увертюра" хамтлаг нээнэ. Зураг: МҮОНРТ

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурьвиж, дуунд дуртай Монгол түмэндээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барьсаар ирсэн "Увертюра" хамтлагийнхан Үндэсний их баяр наадмын нээлтийг гурав дахь удаагаа нээх гэж байна.

2012, 2014 онд баяр наадмын нээлтийн арга хэмжээг нээж байсан туршлагатай тус хамтлагийнхан наадмын өмнөхөн СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Байгуулагдаад долоон жил болж байгаа "Увертюра" хамтлаг 2012 онд "Удиртгал" нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд "Төгсгөлгүй эхлэл" тоглолтоо хийж байсан. Мөн тус хамтлагийн залуус 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо хийж, сонсогч фэнүүддээ бэлэг барьсан билээ. Түүнчлэн өнгөрөгч нэгдүгээр сард "Надад үлдсэн найз" мюзиклийг "амилуулсан".

МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан "Увертюра" хамтлагийн залуус Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндийг нийт монголчууддаа хүргэлээ.

Хуваалцах