Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна.
7 дугаар сарын 12. Лхагва
07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/
08.00 Шагайн харвааны шигшээ харваа /Шагайн асарт/
08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг /Сурын талбайд/
9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
10.30-12.30 Дааганы уралдаан /Хүй долоон худагт/
11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбайд/
13.00 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/
13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/
14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
/Төв цэнгэлдэх хүрээлэнд/
16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
19.10-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
/Төв цэнгэлдэх хүрээлэнд/
19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
20.00 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/


















