Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөл эхэллээ

Харин өсвөрийн харваанд 10 багийн 80 гаруй харваач оролцож байгаа бөгөөд хамгийн бага нь 8, ахмад нь 17 настай хүүхэд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөл эхэллээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Харин өсвөрийн харваанд 10 багийн 80 гаруй харваач оролцож байгаа бөгөөд хамгийн бага нь 8, ахмад нь 17 настай хүүхэд байна.

Тэгвэл ахмадын харваанд 43 багийн 300 гаруй харваач цэц сорьж байгаа юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бүх аймаг наадмаа нэг өдөр эхлүүлэхээр болсонтой холбогдуулан зарим баг орон нутагтаа харваж байгаа учраас өмнөх жилээ бодвол харьцангуй цөөхөн баг өрсөлдөж байгааг Шагайн харвааны салбар хорооноос мэдээлэв. Насанд хүрэгчдийн харвааны эхний хоёр тойргийн тэмцээн өнөөдөр өндөрлөсөн бол ахмад болон өсвөрийн харваачдаас шилдэг дөрвөн баг шалгарчээ.

Ахмад болон өсвөрийн ангилалд шигшээ дөрөвт шалгарсан багууд 07 дугаар сарын 12-ны өдөр цэц мэргэнээ сорьж, аваргаа тодруулна.

Шагайн харвааг Монголын үндэсний "Малчин" телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлж байна.

Монгол түмэн минь сайхан наадарай!

"ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ"

Хуваалцах