Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.12/

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.12/

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.12/
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.12/. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.12/

07.00-9.20 цагт: Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

08.00 цагт: Шагайн харвааны шигшээ харваа /Шагайн асарт/

08.00-12.00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг /Сурын талбайд/

09.00-11.40 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.00-11.00 цагт: Хүүхдийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.30-12.30 цагт: Дааганы уралдаан /Хүй долоон худагт/

11.20-12.40 цагт: Хүүхдийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.50-13.30 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.00-13.40 цагт: Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбайд/

12.30 цагт: Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/

13.40-14.00 цагт: Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/

14.30-15.50 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.20-16.00 цагт: Хүүхдийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.50-16.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.00-17.20 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.40-17.10 цагт: Хүүхдийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.20-17.50 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, уяачдад шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.50-18.50 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.30-19.00 цагт: Хүүхдийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.50-19.10 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.10-20.00 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.00-20.10 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.10-20.50 цагт: Хүчит бөхийн барилдааны есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.50-21.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 давсан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

21.00-21.30 цагт: Хүчит бөхийн барилдааны аравын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

21.30-21.45 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

21.45 цагт: Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

21.50 цагт: Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол.

Хуваалцах