Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмын Урианхай сур харваанд Б.Мөнхзориг түрүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам 7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын Урианхай сур харваанд Б.Мөнхзориг түрүүллээ
Үндэсний их баяр наадмын Урианхай сур харваанд Б.Мөнхзориг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам 7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд тэргүүн байранд Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг шалгарч Улсын мэргэн цол, дэд байранд Баян-Өлгий аймгийн “Алдар Жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл, гуравдугаар байранд Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр нар тодорлоо.

Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг бөгөөд онооны систем нь сум нь байг оноод зогсохгүй цааш гурван метрийн цаана давж байж тооцогддог онцлогтой ажээ. Энэ жилийн урианхай сурын харваанд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь зэрэг аймгуудаас 330 гаруй харваачид онч мэргэнээ сорин оролцсон байна.

Хуваалцах