Үндэсний хоккейн лигийн Плэй-офф эхэллээ
АНУ-ын 23 Канадын 7 багаас бүрдсэн Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний 2016/17 оны улирлын сүүлийн тоглолтууд болсоноор тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх шилдэг 8, 8 баг тодорсон байна.
Мэдээллийн алба

АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний 2016/17 оны улирлын сүүлийн тоглолтууд болсоноор тэмцээний хасагдах шатанд өрнөд болон дорнод 2 бүсээс шалгаран өрсөлдөх шилдэг 8, 8 баг тодорсон байна. Лигийн 30 баг тус бүр энэ улиралд 82 тоглолт хийж, амжилтаараа тэргүүлсэн багууд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн плэй-оффын шатанд өрсөлдөж эхлээд байгаа юм. Өнгөрсөн 2016 оны 10-р сарын 12-ны өдөр эхэлсэн NHL буюу Үндэсний Хоккейн лигийн улирлын тоглолтуудын дараах плей-оффын оноолт ийнхүү таараад байна. Энэ жилийн Плэй-оффд АНУ-ын 11, Канадын 5 баг шалгарч хасагдах шатны 16 баг бүрдэж байна. Өнгөрсөн жилийн Плэй-оффд канадын нэг ч баг хасагдах шатанд шалгарч чадаагүй юм.


















