Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний номын баяр энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг үндэсний “Номын баяр” энэ сарын 25-26-ны өдрүүдэд Чингисийн талбайд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний номын баяр энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно
Үндэсний номын баяр энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно. Зураг: МҮОНРТ

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг үндэсний “Номын баяр” энэ сарын 25-26-ны өдрүүдэд Чингисийн талбайд болно. Энэхүү баярын хүрээнд номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа болохоос гадна дуртай номынхоо зохиогчидтой уулзалт, ярилцлага хийх боломжтой аж. Энэ удаагийн баярын онцлог нь иргэдийн эх хэлний боловсролын чанар, харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулахад ном бүтээгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа гэнэ.

Одоогоор 30 гаруй байгууллага, 60 гаруй зохиолчид “Номын баяр”-т оролцох хүсэлт хүргүүлээд байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс ном сонирхогчдод зориулан тэдгээр уран бүтээлчдийн номыг 5-50 хувийн хямдралтай худалдан авах боломжийг олгож байгаа юм.

Хуваалцах