Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов

БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов
Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгуулжээ.

ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онд тус байгууллагыг удирдахаар болжээ. ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон 184 хүнээс 177 нь түүнийг дэмжиж, тав нь эсэргүүцэж, хоёр хүн түдгэлзсэн санал өгсөн байна.

Мөн дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Катарын ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Жоан бин Хамад Аль Тани сонгогдов. Тус санал хураалтад оролцогсдоос 166 нь түүнийг дэмжиж, 11 хүн эсэргүүцэж, есөн хүн татгалзжээ.

Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны комисс, ажлын хэсгүүдийн тайлан, “Парис-2024” олимпын наадмын бэлтгэл ажил, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн мэдээлэл, ҮОХХ-ны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө болон Тогтвортой хөгжлийн бодлогын төлөвлөлт, хамтран ажиллах боломж зэрэг цаг үеийн чухал мэдээллийг солилцсон байна.

Сонирхуулахад, ҮОХХ-ны ээлжит хурал Индонез улсын Бали хотноо 2023 оны наймдугаар сард болох аж.

Хуваалцах