Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өчигдөр таван тоглолт боллоо

"Сан Антанио Спөрс" болон "Атланта хаукс" багийн тоглолт өчигдөр боллоо. Хоёр багийн тоглолт эхнээсээ эн тэнцүү үргэлжилж ээлжлэн онооны тэргүүллийг авч байлаа.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өчигдөр таван тоглолт боллоо
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өчигдөр таван тоглолт боллоо. Зураг: МҮОНРТ

"Сан Антанио Спөрс" болон "Атланта хаукс" багийн тоглолт өчигдөр боллоо. Хоёр багийн тоглолт эхнээсээ эн тэнцүү үргэлжилж ээлжлэн онооны тэргүүллийг авч байлаа. Улмаар тоглолтын эхний үеийг Спөрс 2 онооны зөрүүтэй тэргүүлсэн бол хоёрдугаар үед ижил 19 оноо авсан юм.

Харин гуравдугаар үед Спөрс 3 оноо илүү авсан бол тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед "Атланта хаукс"-ын залуус онооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдэгдэхэд 114-112-оор "Атланта хаукс" ялалт байгууллаа. Ламаркус Алдриж 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Тони Паркер 22 оноогоор тус хүргэж, Поу Газол, Кавай Ленорд нар 10-аас дээш оноо авсан ч ялалт байгуулахад хангалттай байж чадсангүй.

Тэгвэл "Атланта хаукс" МиллСап 32 оноо 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Тим ХардВаая 29 оноогоор түүнд тус хүргэсэн байна.

Хуваалцах