Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц “Tour of Sharjah” тэмцээнд айрагдлаа

АНЭУ-д засмал замын дугуйн “Tour of Sharjah-2025” тэмцээн энэ сарын 24-28-нд болоход 23 орны 29 мэргэжлийн багийн 174 тамирчин таван өдөрт 526.26 км замыг туулж өрсөлдлөө. 10 дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц “Tour of Sharjah” тэмцээнд айрагдлаа
Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц “Tour of Sharjah” тэмцээнд айрагдлаа. Зураг: МҮОНРТ

АНЭУ-д засмал замын дугуйн “Tour of Sharjah-2025” тэмцээн энэ сарын 24-28-нд болоход 23 орны 29 мэргэжлийн багийн 174 тамирчин таван өдөрт 526.26 км замыг туулж өрсөлдлөө. 10 дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин уралдахад С.Жамбалжамц эхний гараанд хүрэл медаль хүртэж, таван өдрийн нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарснаар UCI-ын чансааг 15 оноогоор ахиулсан бол Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр 21 дүгээр байрт эрэмбэлэгдлээ.

С.Жамбалжамц нь ”Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, олимпын наадамд эрх авч оролцсон анхны монгол тамирчин бол Б.Тэгшбаяр 2016 оны өсвөрийн ДАШТ-ий алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин юм.

Хуваалцах