Үндэсний шигшээ өнөөдөр Тажикстаны багтай тоглоно
Тажикстаны эсрэг тоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдсан бөгөөд Мьянмарыг 1:0-ээр хожсон бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй юм
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн шигшээ ДАШТ-ний урьдчилсан шатны "F" хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийсэн. Ийн тус тоглолтод 1:0-ээр хожиж ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны анхны хожлоо байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн үндэсний шиглээ баг хоёр дахь тоглолтоо өнөөдөр 17:00 цагт Тажикстаны багтай МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хийнэ. Түүнчлэн Тажикстаны эсрэг тоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдсан бөгөөд Мьянмарыг 1:0-ээр хожсон бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй юм.
Сонирхуулахад, 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт багтсан Монголын шигшээ баг хуваарь ёсоор 2019 онд талбайдаа Мьянмар, Тажикстан, Киргизийн шигшээ багийн эсрэг буюу нийт гурван тоглолт хийнэ.


















