Үндэсний спортын VI их наадам ирэх наймдугаар сарын 11-15-нд болно
Тус наадмыг зохион байгуулах хорооны хурал энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд болж, их наадмын бэлтгэл ажил, зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэв.
Мэдээллийн алба

Үндэсний спортын VI их наадам ирэх наймдугаар сарын 11-15-нд Хүй долоо худагт болно.
Тус наадмыг зохион байгуулах хорооны хурал энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд болж, их наадмын бэлтгэл ажил, зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэв.
Үндэсний спортын VI их наадамд тоглоом наадгайгаас гадна спортын 10 төрлийг багтаасан байна. Их наадамд олон нийтийн дунд түгээмэл болсон зуны 10, өвлийн дөрвөн үндэсний спортын төрлийг сонгожээ.
Үүнд:
Үндэсний бөх
Үндэсний сур харваа
Хурдан морины уралдаан
Шагайн харваа
Ширээний шагай
Жороо морины уралдаан
Уран уургач
Бугуйлч
Эмнэг булгиулагч
Буриад, урианхай уламжлалт сурын харвааг багтааж улсын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулахаар болжээ.
Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд ирэх зургадугаар сард эхлэх бол шалгарсан баг тамирчид наймдугаар сард дээрх шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно.


















