Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний сургагч 550 багш орон нутгийг зорилоо

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний хэмжээний сургалт орон нутагт наймдугаар дугаар сарын 15-аас эхлэн явагдана. Өнөөдөр энэ сургалтыг зохион байгуулах 550 сургагч багш орон нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний сургагч 550 багш орон нутгийг зорилоо
Үндэсний сургагч 550 багш орон нутгийг зорилоо. Зураг: МҮОНРТ

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний хэмжээний сургалт орон нутагт наймдугаар дугаар сарын 15-аас эхлэн явагдана. Энэ сургалтыг зохион байгуулах 550 сургагч багш энэ сарын 14-ний өдөр орон нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Орон нутагт нийт 28000 багшид энэ сургалтыг хүргэх бөгөөд эхний ээлжид 11 аймгийн 14 мянган багш наймдугаар сарын 15-18-ны хооронд, үлдсэн 14 мянган багш мөн сарын 20-24 хооронд сургалтад хамрагдах юм. Харин Улаанбаатар хотын багш нарын сургалт наймдугаар сарын 27-30 хооронд явагдана.

Хуваалцах