Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам тавьж байна

Нийслэлийн хэмжээнд нийт 11 байршилд шинээр буюу шинэчлэн замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам тавьж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам тавьж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд нийт 11 байршилд шинээр буюу шинэчлэн замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд ф300-500 голчтой ган болон төмөр бетон хоолой бүхий 1284м урт ус зайлуулах шугам, ус хүлээн авах 24 ширхэг шүүрт худаг, 25 ширхэг үзлэгийн худаг угсрах ажлыг Геодези, Усны барилга байгууламжийн газраас гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар борооны ус зайлуулах шугам угсралтын ажил бүрэн дуусаж, үргэлжлүүлэн хашлага суулгах, явган замын нөхөн сэргээлт хийж байна.

Хуваалцах