“Үндэсний цом”-ын төлөө Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн баг тоглоно
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий аваргын төлөө Увс аймаг болон Дархан-Уул аймгийн баг тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолоо.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий аваргын төлөө Увс аймаг болон Дархан-Уул аймгийн баг тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолоо.
Уг тоглолтын эхний үед Увс аймгийн багийн Н.Сайнбуян торгуулийн цохилтоос гоол оруулж 1-0 болгосон ч Дархан-Уул аймгийн багаас Н.Ганболд, О.Мөнхсайхан нар гоол оруулснаар 2-1 харьцаатай ялалт байгуулжээ.
Ийн 21 аймгийн АШТ-ий аваргаар Дархан-Уул аймгийн баг тодорч “Үндэсний цом”-ын төлөө Улаанбаатар хотын аварга Сонгинохайрхан дүүргийн багтай энэ сарын 6-нд буюу маргааш тоглохоор болсон байна.


















