Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний урлагийн их театрын үзвэрийн нээлт энэ сарын 27, 28-нд болно

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын 2022-2023 оны өвөл цагийн үзвэрийн нээлт энэ сарын 27, 28-нд 19:00 цагт "Монгол угсаатан мину" тоглолтоор эхлэхээр болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний урлагийн их театрын үзвэрийн нээлт энэ сарын 27, 28-нд болно
Үндэсний урлагийн их театрын үзвэрийн нээлт энэ сарын 27, 28-нд болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын 2022-2023 оны өвөл цагийн үзвэрийн нээлт энэ сарын 27, 28-нд 19:00 цагт "Монгол угсаатан мину" тоглолтоор эхлэхээр болжээ.

Үндэсний урлагийн их театр "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" аяны хүрээнд Монгол үндэстэн угсаатны онцлогийг харуулсан сор бүтээлүүдийнхээ дээжсээс үзэгч олондоо толилуулж сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах эрхэм зорилгын хүрээнд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын дэглэн найруулсан "Монгол угсаатан мину" тоглолтыг толилуулах гэж байна.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын 2022-2023 оны өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтонд Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит чуулгын дуучид, Монгол Төрийн үндэсний хөгжмийн их найрал, Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар оролцоно.

Хуваалцах