Өндрөөс аврах ажиллагаа явуулжээ
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 3 км-т “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс
Мэдээллийн алба

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 3 км-т “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс тус сумын харьяат иргэн 27 настай, эмэгтэй С үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай ажиллаж 17:45 цагт С-ийг эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


















