Үндсэн хуульд зориулсан барилдаан энэ бямба гарагт болно
Өнгөрсөн жил түүхт 25 жилийн ойн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш түрүүлсэн юм.
Мэдээллийн алба

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ бямба гарагт болно.
Өнгөрсөн жил түүхт 25 жилийн ойн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш түрүүлсэн юм.
Тус барилдаан анх 1992 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа билээ. Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан 2018 он гарснаас хойшхи анхны улс, аймгийн цолтой бөхийн барилдаан юм.


















