Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэц маргааш буюу 2019 аравдугаар сарын 30-нд хуралдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуулийн цэц маргааш буюу 2019 аравдугаар сарын 30-нд хуралдана. Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх гэж байна.

Уг маргааныг өмнө нь хянан хэлэлцсэн Цэцийн дунд суудлын хуралдаанаас тухайлбал, дээрх хуулийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд...нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ... төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Хуваалцах