Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан маргааш болно
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд маргааш болно.
Мэдээллийн алба

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд маргааш болно. Тус барилдаан нь 2016 оны анхны барилдаан болох юм.
Сонирхуулахад, Үндсэн хуулийн өдөрт зориулсан спортын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд сонирхогчдын шатрын УАШТ-ийг дөрөв дэх удаагаа Төрийн ордонд зохион байгуулсан. Тэмцээнд 95 эрэгтэй шатарчин өрсөлдсөнөөс нийслэлийн тоглогч Б.Цэцэнбаатар, 34 эмэгтэй шатарчнаас Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн нар түрүүлсэн билээ.


















