Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, түүхчид, лам хуваргууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болон ОХУ-ын эрдэмтэн судлаачдын төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байгаа билээ. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд "Өндөр гэгээн Занабазарын улс төр, нийгмийн үйл ажиллагааг шинээр авч үзэх нь", "Өндөр гэгээн Занабазар ба Оросын харилцаа: элчин, баримт, судалгаа", "ОХУ-ын Эрмитажийн цуглуулгад буй Монголын буддын шашинтай холбоотой уран баримал ба уран зураг", "Өндөр гэгээний хувилгаан урлал, Соёмбо дөрвөлжин үсгийн судлалын зарим асуудал" зэрэг үндсэн илтгэлүүдийг сонсож, салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.

Хуваалцах