Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.31/ өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар салбарын төлөөлөлтэй уулзлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар салбарын төлөөлөлтэй уулзлаа
Өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар салбарын төлөөлөлтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.31/ өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Од Монгол Улсад электроникийн эх хавтан /PCB/-ийн үйлдвэр байгуулахаар судалгаа хийгдсэн бөгөөд туршилт тун амжилттай болсон талаар танилцуулав.

Тус компани 2012 онд ODEL хяналтын камерын угсралтын үйлдвэр байгуулсан туршлагатай, нийт ажилчдын 80 хувь нь инженер, технологийн мэргэжилтнүүд байдаг. Тиймээс үйл ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол Улсад электрон текникийн өндөр технологийг нэвтрүүлэхээр Printed Circuit Board буюу электроникийн үйлдвэрлэлийн суурь бүтээгдэхүүн болох зэс хавтанг өөрийн орны түүхий эд, нөөц баялгийг ашиглан үйлдвэрлэх талаар сүүлийн хоёр жил судалгаа хийсэн гэлээ. Энэхүү үйлдвэрийг байгуулахдаа Японы компаниудтай хамтран ажиллаж байгаагаа мөн танилцуулсан юм.

УИХ-ын дарга үйлдвэрлэлийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч, өндөр технологийн электрон техникийг Монгол Улсад үйлдвэрлэх, хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Хуваалцах