Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үнэ цэн” мюзикл Офицеруудын ордонд тоглогдоно

“Үнэ цэн” мюзикл 6 дугаар сарын 3-8-нд Офицеруудын ордонд 18:00 цагт тоглогдоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үнэ цэн” мюзикл Офицеруудын ордонд тоглогдоно
“Үнэ цэн” мюзикл Офицеруудын ордонд тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 90 жилийн ой, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Үнэ цэн” мюзиклд энхийг сахиулагч монгол цэргүүдийн бахархал, эрчүүдийн нөхөрлөл, энхийг дэмжих ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх хугацаанд тохиолдох олон үйл явдал, тэсвэр тэвчээрийг өгүүлжээ.

"Монгол цэрэг дэлхийн цэрэг" хэмээх их алдрыг уран бүтээлээр дамжуулан дархалж, энхийг сахиулагч цэргүүдийнхээ хийморийг бадрааж буй “Үнэ цэн” мюзикл 6 дугаар сарын 3-8-нд Офицеруудын ордонд 18:00 цагт тоглогдоно.

Хуваалцах