Унгар улсын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
Бүгд найрамдах Унгар улсын Батлан хамгаалахын сайд, доктор Чаба Хенде тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр ирлээ.
Мэдээллийн алба

Бүгд найрамдах Унгар улсын Батлан хамгаалахын сайд, доктор Чаба Хенде тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр ирлээ.
Айлчлалын хүрээнд манай Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНУУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, бүх цэргийн их хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зочлох юм.


















