Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн долоо хоногт 85 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгааллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн долоо хоногт 85 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт 85 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгааллаа.Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 48 нь гал түймэр, 31 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах