Өнгөрсөн жилийн наадмын азарганы уралдаан /2014 он/
Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд газар газраас ирсэн 223 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас
Мэдээллийн алба

Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд газар газраас ирсэн 223 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хонгор түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлэв.
Харин аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан, айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилын оодон халтар азарга тус тус хурдалж наадамчин олноо баясгасан билээ.


















