Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнгөрсөн жилийн наадмын Их насны морьдын уралдаан /2014 он/

Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 327 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн жилийн наадмын Их насны морьдын уралдаан /2014 он/
Өнгөрсөн жилийн наадмын Их насны морьдын уралдаан /2014 он/. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 327 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Харин аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн, айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдаллаа.

Хуваалцах