Өнгөрсөн сард 6668 шинэ иргэн мэндэлжээ
Гурван сая дахь иргэнээр бүл нэмсэн нэгдүгээр сард 6668 эх амаржжээ.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Гурван сая дахь иргэнээр бүл нэмсэн нэгдүгээр сард 6668 эх амаржжээ. Энэ нь 2014 оны мөн үеэс амаржсан эхийн тоо 221 буюу 3.4 хувь, мэндэлсэн хүүхдийн тоо 234 буюу 3.6 хувиар өссөн гэсэн үг юм. Төрөлтийн өсөлттэй зэрэгцээд нялхсын эндэгдэл ч нэмэгдсэн байна. Нэгдүгээр сард нялхсын эндэгдэл 37.2 хувиар өсч, 1-5 хүртэл насны 32 хүүхэд эндсэн нь мөн л нэмэгдсэн үзүүлэлт аж.
Хуваалцах


















