Универсиад 2025 наадмын усан сэлэлтийн төрөлд Монголын тамирчид оролцохоор бэлтгэж байна
Дэлхийн оюутны зуны Универсиад наадмын усанд сэлэлтийн тэмцээнд Монголын Усан сэлэлтийн тамирчид 1995 оноос эхлэн оролцож эхэлсэн.
Мэдээллийн алба

Дэлхийн оюутны зуны Универсиад наадмын усанд сэлэлтийн тэмцээнд Монголын Усан сэлэлтийн тамирчид 1995 оноос эхлэн оролцож эхэлсэн. Энэ удаагийн XXXIII Универсиад наадам нь Германы Берлин хотноо 2025 оны долдугаар сарын 16-27-д болно.
Наадмын усан сэлэлтийн тэмцээнд оролцох Монголын Усанд сэлэлтийн баг тамирчид Улаанбаатар хотноо "Кинг таур Кинг спорт комплекс"т бэлтгэл сургуулилтаа нэгдсэн шугамаар хангаж байна.
Зарим тамирчид нь гадаад оронд суралцахын зэрэгцээ бэлтгэлээ хийж байгаа юм. Монголын оюутны спортын холбооны албаны хүмүүс, хэвлэлийн багийнхан Универсиадад оролцох Монголын багийн бэлтгэл сургалттай танилцлаа.




















