Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Универсиад"-ад оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов

Тэд өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн “Универсиад” наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Универсиад"-ад оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
"Универсиад"-ад оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов. Зураг: МҮОНРТ

Дэлхийн оюутны зуны "Универсиад" наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ баг тамирчдийг үдэн гаргах ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.

Наадам Тайвань Улсын Тайпэй хотноо 2017 оны наймдугаар сарын 19-31-нд зохиогдох аж.

Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд өрсөлдөнө.

Тэд өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн “Универсиад” наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ.

Арга хэмжээний үеэр жүдо бөхийн тамирчин, 2013 оны зуны Казаны Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Сугаржаргал, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхан нарт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулж, оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг захилаа.

Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчдаа дэмжсэн байна.

Хуваалцах