“Универсиад” наадамд 17-28 насны 3000 оюутан тамирчин оролцоно
Тус хотод ЗХУ-ын үеэс алдартай өндөр уулсын дунд 1691 метрт орших мөсөн гулгуурын “Медео” цэнгэлдэх хүрээлэнг 1972 онд ашиглалтанд оруулсан ба тус хотод очсон хүн бүрийн очиж үзэх дуртай газрын нэг болсон байдаг.
Мэдээллийн алба

Дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” 28 дугаар их наадам энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 8-нд Казахстан Улсын Алматы хотноо болно. Уг наадам Олон улсын оюутны спортын холбоо Казахстаны Засгийн газрын ивээл дор зохиогдох юм.
Наадамд таван тивийн 59 орны 3000 тамирчин, төлөөлөгч спортын 12 төрөлд оролцон, 10 өдрийн турш 86 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Их дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид улс эх орноо төлөөлөн Универсиад наадамд оролцоно.
Алматы хотын цаг уурын хувьд дулаан ба жил бүрийн нэгдүгээр сард дунджаар -4-6 хэм хүйтэн байдаг. Тус хотод ЗХУ-ын үеэс алдартай өндөр уулсын дунд 1691 метрт орших мөсөн гулгуурын “Медео” цэнгэлдэх хүрээлэнг 1972 онд ашиглалтанд оруулсан ба тус хотод очсон хүн бүрийн очиж үзэх дуртай газрын нэг болсон байдаг.
Энэхүү цогцолбор нь 10,0 кв.м хэмжээтэй том байгууламж бөгөөд жил бүрийн аравдугаар сараас дараа жилийн таван сар хүртэл гулгаж болдог онцлогтой,
Тяньшан уулсын хамгийн өндөрлөг хэсгийн дунд, байгалийн үзэсгэлэнт газарт оршдог юм.
Сонирхуулахад Алматы хотын 38 их, дээд сургуульд 137 мянган оюутан сурч байна.


















