Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үнсгэлжин” хүүхдийн балет тоглогдоно

Монголын Урлагийн зөвлөлөөс Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор сонгодог урлагийн бүтээл туурвих “Үнсгэлжин” хүүхдийн балетыг толилуулахаар болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үнсгэлжин” хүүхдийн балет тоглогдоно
“Үнсгэлжин” хүүхдийн балет тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Монголын Урлагийн зөвлөлөөс Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор сонгодог урлагийн бүтээл туурвих “Үнсгэлжин” хүүхдийн балетыг толилуулахаар болжээ.

Тус балетыг 1972 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевын хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавьж байжээ.

Тухайн үед энэхүү бүтээл цөөн тоглож, улмаар 1980-аад оноос хойш дахин тоглоогүй өдий хүрчээ.

Ийнхүү дэлхийд алдартай бүжгэн жүжгийг дахин Монголын тайзнаа тавихаар ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн балетмейстер Э.Долгормаа санаачлан, Монголын Урлагийн зөвлөл, “UB Ballet” балетын сургууль, ХБК-тэй хамтран ажиллаж байна.

Хуваалцах