Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороошиж сэрүүснэ
2016 оны зургаадугаар сарын 18-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 26 хэм, 20 цагт 23 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

2016 оны зургаадугаар сарын 18-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 26 хэм, 20 цагт 23 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 21 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүснэ...
2016 оны зургаадугаар сарын 18-ны 21 цагаас зургаадугаар сарын 19-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, нутгийн зүүн хэсгээр 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө сэрүүсч 20-22 хэм дулаан байна.
2016 оны зургаадугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.


















