Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ.
2016 оны гуравдугаар сарын 27-ны 21 цагаас гуравдугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 6-11 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 12-14м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2016 оны гуравдугаар сарын 29-наас дөрөвдүгээр сарын 2-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30,31-нд зарим газраар, 1-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


















