Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ

2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 2026 наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд бүртгэлээ хийлгэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 2026 наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд бүртгэлээ хийлгэсэн байна.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдана.

Цэцэрлэгийн бүртгэлийг цахим болгосноор эцэг эхчүүд заавал цэцэрлэг дээр ирэх шаардлагагүй болсон. Бүртгэлийн явцын мэдээлэлтэй https://parent.edu.mn/login-д хандаж танилцах боломжтой. Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт дуусна.

Хуваалцах