ӨНӨӨДӨР: "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно
- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Сүхбаатарын талбай
09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно.
Засгийн газрын II байр
10:00 цагт: Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Торгоны зам” хоёр улсын уран бүтээлчдийн уулзалт болно. Утас: 99849000
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
10:00 цагт: Шинээр үүсгэн байгуулагдсан татвар төлөгчдөд сургалт зохион байгуулна. Утас: 70112092
Монгол цэргийн музей
11:00 цагт: Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт болно.
Батлан хамгаалахАд туслах нийгэмлэгийн төв байр
11:00 цагт: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн үндсэн зорилго, эрх ашгийг хамгаалах түр ажлын хэсэг шаардах бичгийнхээ хариуг авна. Утас: 99112807, 99114696, 99152604, 99035354
үндэсний мэдээллийн төв
12:00 цагт: “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Эв санааны нэгдэл ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Монголын хүүхдийн ордон
13:00 цагт: Монгол-Хятадын хүүхдийн хамтарсан тоглолт болно. Утас: 99849000
Монголын уран зургийн галерей
17:00 цагт: “Хоттой учрахуй-Контемпорари урлаг: Герман, Монголын чиг хандлага” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц, хэлэлцүүлэг зохион байгуулна.


















