Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ӨНӨӨДӨР: Азийн наадамд Монгол Улсын тамирчдын өрсөлдөх хуваарь

Азийн наадамд Монгол Улсын тамирчдын өрсөлдөх хуваарийг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Азийн наадамд Монгол Улсын тамирчдын өрсөлдөх хуваарь
ӨНӨӨДӨР: Азийн наадамд Монгол Улсын тамирчдын өрсөлдөх хуваарь. Зураг: МҮОНРТ

Азийн наадамд Монгол Улсын тамирчдын өрсөлдөх хуваарийг танилцуулж байна.

Бокс: Эрэгтэйчүүдийн 60кг жинд Э.Цэндбаатар Узбекистаны тамирчинтай 15:45 цагаас, 64кг жинд Б.Чинзориг Узбекистаны тамирчинтай 16:00 цагаас тус тус алтан медалийн төлөө өрсөлдөх хуваарьтай байна.

Жүдо: Холимог багийн төрөлд 10:35 цагаас манай тамирчид Хятадын эсрэг өрсөлдөнө.

Пентатлон буюу таван төрөлт спортын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 12:00 цагаас эхлэх бөгөөд Монгол Улсын тамирчин А.Бат-Эрдэнэ эхний гараанд өрсөлдөх хуваарьтай байна.

Самбо: Эрэгтэйчүүдийн -90кг жинд Х.Цагаанбаатар Казахстаны тамирчинтай 11:00 цагаас, эмэгтэйчүүдийн -68кг жинд Ц.Батцэцэг болон М.Даваасүрэн нар тус тус өрсөлдөнө.

Теннис: Эрэгтэйчүүдийн баг Индонезийн багтай 10:00 цагаас учраа таарсан байна.

Хуваалцах