ӨНӨӨДӨР: Азийн спортын наадамд манай баг тамирчид...
Энэ өдрүүдэд Индонези улсад зохион байгуулагдаж байгаа Азийн спортын 18-р наадмаас Монголын баг тамирчид одоогоор 10 медаль, үүний тодор 3 алтан медаль хүртээд байна.
Мэдээллийн алба

Энэ өдрүүдэд Индонези улсад зохион байгуулагдаж байгаа Азийн спортын 18-р наадмаас Монголын баг тамирчид одоогоор 10 медаль, үүний тодор 3 алтан медаль хүртээд байна.
Өнөөдрийн хувьд манай тамирчид:
1. Байт харваа: Багийн /эрэгтэй/ төрөлд Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэв нар хүрэл медалийн төлөө Хятадын багийн эсрэг 11:20 цагаас, холимог багийн төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар хүрэл медалийн төлөө Хятадын багийн эсрэг 14:00 цагаас өрсөлдөнө.
2. Хөнгөн атлетик: Өнөөдөр 11:00 цагаас эхлэх 800 метрийн эмэгтэйчүүдийн гүйлтийн төрлийн 2 дугаар гараанд Ч.Шинэцэцэг уралдах бол 21:05 цагаас эхлэх эрэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд А.Ахат, Г.Одхүү нар уралдана.
3. Бокс: Эрэгтэйчүүдийн 49кг-ийн жинд 19:45 цагаас Х.Энхмандах Энэтхэг улсын тамирчин Амит-тай, 56кг жинд Х.Энх-Амар Энэтхэг улсын тамирчин МохаммедХуссамУддин-тай, 64кг жинд 21:45 цагаас Б.Чинзориг БНАСАУ-ын тамирчинтай, 75кг-д Д.Давааням 22:45 цагаас Узбекистаны тамирчинтай тус тус учраа таараад байна.
4. Карате: Эрэгтэйчүүдийн -75кг жингийн 1/8 шигшээд Ө.Хангайхүү өрсөлдөнө.
5. Параглидинг: Эрэгтэйчүүдийн төрөлд 11:00 цагаас П.Болд, эмэгтэйчүүдийн төрөлд Т.Чулуунбат тус тус өрсөлднө.
6. Гимнастик: Ганцаарчилсан төрөлд Х.Ундрам оролцоно.
7. Ширээний теннис: Эрэгтэйчүүдийн багийн төрөлд ХонгКонгийн багийн эсрэг 13:00 цагаас, Йеменийн багийн эсрэг 17:00 цагаас өрсөлдөнө.


















