Өнөөдөр Бурхан багшийн анх номын хүрдэн эргүүлсэн их дүйчин өдөр
Өнөөдөр Бурхан багшийн анх номын хүрдэн эргүүлсэн их дүйчин өдөр. Бурхан багш анх 35 насандаа бурханы хутгийг олж түүнээс 45 хоногийн дараа буюу зуны адаг сарын шинийн 5-ны өдөр анх номоо айлдаж номын хүрдэн эргүүлсэн байдаг.
Мэдээллийн алба

Өнөөдөр Бурхан багшийн анх номын хүрдэн эргүүлсэн их дүйчин өдөр. Бурхан багш анх 35 насандаа бурханы хутгийг олж түүнээс 45 хоногийн дараа буюу зуны адаг сарын шинийн 5-ны өдөр анх номоо айлдаж номын хүрдэн эргүүлсэн байдаг. Ийм учраас бурханы шашинт улсууд энэ өдрийг бурхан багшийн анхлан номын хүрдэн эргүүлсэн дүйчин өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Гандантэгчинлэн хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан н.Одгарьдын ярианд анхаарлаа хандуулна уу.
Өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд сүсэгтэн олонд зориулсан олон төрлийн арга хэмжээ болж байна. Одоо Гандантэгчинлэн хийдэд буян ном үйлдэж яваа сүсэгтэй олны санаа бодлыг сонсъё.
Энэ өдөр сүсэгтэн олон амьтны амь таслалгүй, цагаан хоол идэж 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг хурааж, сүсэглэн залбирах нь зохилтой гэж бурханы сургаальд заажээ.


















