Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр "Даншиг наадам-Хүрээ цам 2023"-д барилдах бөхийн бүртгэл эхэллээ

“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр "Даншиг наадам-Хүрээ цам 2023"-д барилдах бөхийн бүртгэл эхэллээ
Өнөөдөр "Даншиг наадам-Хүрээ цам 2023"-д барилдах бөхийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй.

Тодруулбал, "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин соёлын наадамд монгол үндэсний бөхийн 256, Буриад болон Өвөрмонголын 64 бөх барилдах аж. Барилдах бөхийн бүртгэл наймдугаар сарын 03-04-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Бөхчүүд бүртгүүлэхдээ цээж зураг, даншигийн цолтой бол цолны үнэмлэхийн хамт авч ирнэ үү гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах