Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр "Дэлхийн багш нарын өдөр" тохиож байна

1994 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг "Дэлхийн багш нарын өдөр" болгон зарлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр "Дэлхийн багш нарын өдөр" тохиож байна
Өнөөдөр "Дэлхийн багш нарын өдөр" тохиож байна. Зураг: МҮОНРТ

1994 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг "Дэлхийн багш нарын өдөр" болгон зарлажээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм.

Монголын багш нарын өдрийг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж үзжээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг юм байна.

Хуваалцах