Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр дөрвөн тоглолт явагдана

Багууд хоорондоо таван удаагийн тоглолт хийхээс түрүүлж гурав хожсон нь ялж, медаль хүртэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр дөрвөн тоглолт явагдана
Өнөөдөр дөрвөн тоглолт явагдана. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд өчигдөр эхэлсэн билээ.

Финалд эрэгтэйгээс Минжит булган - Өмнөговь шанх транс багууд хүрэл медалийн төлөө, Хасу мегастарс - Баянхонгор корунд гео багууд Алтан медалийн төлөө тоглож байна.

Харин эмэгтэйгээс Тэнүүн огоо - Энугарэ террамед багууд хүрэл медалийн төлөө, Хөвсгөл эрчим - Улаанбаатар багууд Аваргын төлөө өрсөлдөж байгаа.

Багууд хоорондоо таван удаагийн тоглолт хийхээс түрүүлж гурав хожсон нь ялж, медаль хүртэнэ.

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

13:00 цагаас Тэнүүн огоо - Энугарэ Террамед (эмэгтэй) 0-1

15:00 цагаас Хөвсгөл эрчим - Улаанбаатар (эмэгтэй) 1-0

17:00 цагаас Минжит булган - Өмнөговь шанх транс (эрэгтэй) 0-1

19:00 цагаас Баянхонгор корунд гео - Хасу мегастарс (эрэгтэй) 1-0

Хуваалцах